Самар түүгээд буцах замдаа алга болсон 35 настай эрэгтэй нас барсан байдалтай олдлоо

А.Булганчимэг
2025/10/01

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл 09.24-ний өдрийн 18:45  цагт ОБЕГ-т иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар тус иргэнийг нас барсан байдалтай байсныг олж,  сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна