БАЖИ: Хүн гэхдээ ганц л амьдрахдаа гоё зөв хүн байж бас мундаг сэтгэлтэй байх ёстой шүү. Тэрний нэг нь Бондгор дүү маань байсан юм шүү

А.Булганчимэг
2025/09/30

Ноён бондгор нэрээр уран бүтээлээ туурвидаг байсан дуучин Ц.Амарбаяр өвчний улмаас өчигдөр /2025.09.29/  таалал төгссөн билээ. Талийгаачийн талаар дуучин Бажи буюу Б.Батхишиг цахим хуудаснаа ийн нийтэлжээ. Тэрбээр, “За үнэхээр бас онцгүй мэдээ байлаа. Олон жилийн өмнөөс л ахаа гээд л гүйдэг мундаг дүү нарын маань нэг байсан шүү. Үе үе залгана ярина буу хална мундаг сэтгэлтэй нэгэн байсан шүү. Дүүтэйгээ амжиж бас буу халаад амжсан л юм байна Baji & Yalalt аараа , тэгээд зураг видео нэвтрүүлэг влог эд нар л дурсамж болж үлддэг , үүрд үлдэх зүйл юмдаа , өнөөдөр нэвтрүүлэгээ ахиж үзэж дүүгээ дурсана.  Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлж байна , хүн гэхдээ ганц л амьдрахдаа гоё зөв хүн байж бас мундаг сэтгэлтэй байх ёстой шүү , тэрний нэг нь Бондгор дүү маань байсан юм шүү” гэж бичжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна