Улаанбаатар хотод мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн байна. Үүнийг есдүгээр сарын 15-наас борлуулж, нийслэлийн гэр хорооллын иргэд түлж байна. Харин маргаашаас нийслэлд хагас коксон шахмал түлш борлуулж эхэлнэ.
Дээрх түлш нь сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулахаас гадна шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна хэмээн мэдэгдэж байгаа юм.
Түүнчлэн уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасаж, яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоод байна. Өнөөдрийн байдлаар уг түлшийг борлуулах 382 цэг ажиллаж байгаа аж. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлахаар болжээ. 1 шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй байх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна