MDA судалгааны байгууллагаас өчигдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар мэдээлэл гаргалаа. Тус судалгаанд, “2016-2025 оны хооронд Улаанбаатар хотын агаарын бохирдол ерөнхийдөө буурсан нь салхины хурд болон агаарын температураас хамааралтай байна.
1980-2025 онуудын УБ хотын салхи болон температурын датаг шинжлэхэд агаарын бохирдол буурахад эерэг нөлөөлсөн байх боломжтой. 1980 оноос хойш УБ хотын жилийн дундаж температур 106% аар дулаарч, салхины хурд 7% нэмэгдсэн байна.
УБ хотын агаарын дулаарал болон салхины хурд нэмэгдэж байгаа нь хотын утааг буурахад гол дэмжлэг болжээ.
2025 оны хувьд УБ хотын хувьд 12:00-18:00 цагийн хооронд хамгийн цэвэр агаартай байсныг олж тогтоов” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна