ШУУРХАЙ: Алга болсон 2 настай хүүгийн цогцос 16:20 минутад олдлоо

А.Булганчимэг
2025/09/25

Хөвсгөл аймгийн тариалан сумд хоёр настай хүүхэд алга болсон хүүхдийн цогцос олдлоо. Тодруулбал, Хүүхэд анх алга болсон Хөвсгөлийн тариалан сумын "Сайхан мод" гэдэг газраас барууэ хойд зүгт 3-4-ын зайнаас өнөөдөр 16:20 минутад олдов. Тус мэдээллийг ОБЕГ-ийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "үнэн" гэж хэллээ. Эх сурвалжийн мэдээллээр хүүгийн цогцост ямар нэгэн шарх үүсээгүй, өвсөн доороос олдсон байна.

Эргэн сануулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэд мод бэлтгэхээр машиндаа хоёр настай болон таван сартай хүүхдээ үлдээгээд буусан юм. Улмаар 20 минутын дараа машиндаа ирэхэд таван сартай хүүхэд нь байсан бол 2 настай хүүхэд алга болсон юм. Тус мэдээллийн дагуу ОБЕГ, цагдаагийн байгууллага болон сайн дурын хүмүүс хүүхдийг эрэн хайх ажиллагааг ес хоногийн турш хийсэн билээ. 


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
8
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна