Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина

А.Булганчимэг
2025/09/24

Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина. Тодруулбал, Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барих юм.

Уг авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн тус авто замын төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний түвэгшлийг гарган, ажлын зургийг боловсруулж байгаа юм. Уг авто зам ашиглалтад орсноор Яармагаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх зам болон Яармагаас Зайсан хүртэлх уулын замын ачааллыг эрс бууруулах ач холбогдолтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна