АМАРГҮЙ ДАНХ АЛТАН ХОШУУТАЙ

М.Үүрээ
2025/05/17

“Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая” гэдэг шиг ард түмэн татвар татаасын ялыг үүрч Ерөнхий сайд  “Амаргүй” хэмээн янцаглаж сууна. 

Өглөөний мандах нарнаас үдшийн бүрий хүртэл үхлийн тойрог мэт нэг циклт ажиллаж хөдөрмөлөж хөлсөө дуслуулан олсон хэдэн төгрөгний талыг нь татвар аваад явчихна. Яаж ч хичээсэн татвар, татаасаас ард түмэн мултарч, бултаж чадахгүй. Ихэнхи аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид эх орныхоо ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ төлөө хэмээн шилдэг татвар төлөгч болтлоо олсон хөрөнгөнөөсөө улсад тушааж байхад тэр бүх зүйл зүгээр л нэг даргын хүүхдийн цүнхний мөнгө болж хувирсан аж.

Дээдсийн хүүхдүүд мөнгөний тоо мэдэхгүй, нисдэг тэргээр зугаалдаг болтлоо галзуурч байхад ард түмний хүүхдүүд хөл нүцгэн хогийн цэг дээр гүйж байна. Дөрвөн үрсээ тэврээд унтсан ээж өглөө сэрж чадахгүй угаартаж амиа алдаж байхад аав нь ажил хийж дарга нарын хүүхдүүдийн цүнхний мөнгийг тушаадаг байж. Дэндүү гасламаар, гутмаар.

Ингээд Тамир тасарсан иргэд төв талбайдаа цугларч, элэглэх нь элэглэж, шоолох нь шоолж, халаглах нь халаглаж, шаардаж, тэмцэж дөрвөн өдрийг өнгөрүүллээ. Амаргүй данх алтан хошуут. 

Одоо уншигч танд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний талаарх иргэлийн цахим орчинд давалгаалсан онцлох постыг түүвэрлэн хүргэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сүүлийн үед тренд болгоод буй үг бол “АМАРГҮЙ”

Бэрх тосгоны галч сайд болоод

Бэр хүү хоёроосоо болоод сүйд

Бамбай болсон худ урагууд нь

Буулгах огцорох болтлон гай лай болсон уу

Ажилдаа ирээгүй чөлөөтэй гэнэ

Ах ерөнхийлөгч дөө зодуулсан уу

Ангийн нөхдөөсөө ичсэн үү

Ард түмнээсээ айсан уу


 

 

 

 

 

 



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.112
10 цагийн өмнө
0
0
Ээжийгээ дуурайсан хөөрсөн зөв царай дүстэй сайхан бандийг энэ муу манаач худалч хулгайч херотойгоо нийлж маш муухай хүмүүжүүлж байгаа юм байна. Миний тэр муухай херогийн компанип бүү ажилла. Өөөрийнхөө сайн найз хүүхдүүдтэйгээ нийлж эхлээд сурч боловсор. дараа нь энэ муухай эцгээс хол байж үнэнч ажилла. Ээжээсээ зөвлөгөө авч бай.
Хариулах