Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж буй ЦҮНХТЭЙ ЖАГСААЛ-д оролцож буй иргэд үзэл бодлоо илэрхийлж байна.
Комедиан Д.Амартүвшин: Ерөнхий сайдын хүүгийн найз охиндоо бэлэглэсэн цүнхний талаар одоо бүгд мэдэж байгаа. Залуус ганцхан зүйлийг шаардаж байгаа нь орлогоо нотол гэдэг байр суурьтай байна.
Жирийн нэг иргэний бүтэн жилийн орлоготой дүйцэх хэмжээний цүнхээр бэлэг барина гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Орлогоо нотол!
Хоёр дахь өдрөө жагсаж буй иргэн: Би 20 насыг туулаад гарсан. Энэ насан дээр мөнгө олох үнэхээр хэцүү гэдгийг бүгд мэднэ. Өөрийн хөдөлмөрөөр орлого бүрдүүлж, 20 гаруйхан насандаа 20 сая төгрөгийн цүнх бэлэглэнэ гэдэг хэцүү.
Ард түмэн үнэхээр ядуу байна. Татвар, цахилгаан, дулааны үнэ өсөж байна. Гэтэл нөгөө талд улстөрчид иргэдийг амьдралыг мэдэхгүй мэт тансаг амьдарч байна.
Зүгээр л одоо огцорчих оо Ерөнхий сайд аа. МАН өөрсдөө засгаа байгуул аа. АН сөрөг хүчний ажлаа хий гэдгийг шаардаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна