ОНЦЛОХ ПОСТ: Ч.Хүрэлбаатар ХАРИУЦЛАГА УМАРТСАН учраас баялгийн хулгайчидтай өдгөө ил далд арсалдацгааж байна

М.Үүрээ
2025/05/14

Одоогоос 18 жилийн өмнө “Цагаан суварга”, “Таван толгой”-н ордод төрийн эзэмших хувийг тогтоох ажлын хэсэг байгуулагдаж байжээ. Тус ажлын хэсгийн багийнхан дээрх хоёр ордод төрийн эзэмших хувийг тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх саналыг боловсруулах учиртай аж.

Мөн түүнчлэн тус саналын хувилбарыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарт даалгасан байдаг.

Гэтэл тухайн үед Ч.Хүрэлбаатар хариуцлагаа умартаж төрийн эзэмших хувийг үгсэн хуйвалдаж хувийн компанийн эзэмшилд үлдээж өөрөө хувь хүртсэн байж болзошгүй аж.

Энэ талаар иргэн С.Эрдэнэцогт онцлохдоо, “Өнөөх сувдаг Ч.Хүрэлбаатар 18 жилийн тэртээ хариуцлагаа умартсан учраас л шударга ёсыг эрхэмлэгчид баялгийн хулгайчидтай өдгөө ил далд арсалдацгааж харин шуналдаа хөтлөгчид бохир мөнгөнд оосорлуулан гацаацгааж байгаа нь нууц биш” гэжээ.

Сонирхуулахад, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарыг Сангийн сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын өр ₮11.8 их наядаар нэмэгдсэн статистик судалгаа бий. 




2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.77
2025/05/14
0
0
ХОТГОР ШАНАГЫН ордыг зарж олсон орлогыг улс авах ёстой шүү. Адаглаад УВС аймгийн хөгжилд зориулах хэрэгтэй.
Хариулах
103.125.235.24
2025/05/14
0
0
Гөлөг увс
Хариулах