Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарлаж байв. "5 Ш" ажиллагаанд Шүгэл ажиллагаа, Шүүр ажиллагаа, Шувуу ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагаа, Шилэн ажиллагаа багтсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан 5 ш ажиллагааны нэг Шүүр ажиллагаанд улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлэх юм. Энэ тухай, тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар “Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчилдэг” нөхдөөс салах, олон зуун тэрбумын хаус, өчнөөн сая төгрөгийн үнэтэй машинаа нотолж чадахгүй нөхдийг байгаа төрийн болон нийтийн албанаас чөлөөлнө” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН 22 хон настай хүү нь найз охиндоо:
Lexus RX машин – 250, 000,000 сая
2. Сhanel цүнх - 5000$ буюу 18,000,000 сая төгрөг
3. Miu Miu брендийн пиджак – 4950$ буюу 17.000.000 сая төгрөг
4. Гэрлэх саналын бөгж – 20,000,000 сая төгрөг
5. Төрсөн өдрийн бэлэг бэлэн мөнгө – 20 сая буюу нийт 325,000,000 төгрөгийн бэлэг бэлэглэжээ. Хачирхалтай нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн бизнес үгүй, аав ээжээс өвлүүлэн үлдээсэн өв хөрөнгө үгүй. Түүнд зөвхөн улс төрийн өндөр албан тушаал л буй.
ШҮҮР АЖИЛЛАГААНД улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлэх юм гэж Л.Оюун-Эрдэнэ хэлснийг дахин сануулъя. Дээрээс нь “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд тэргүүтэй нөлөө бүхий этгээдүүдийг хамруулж ойлгоно гэсэн хуулийн заалт бий. Эдгээр эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтангууд ямар хэмжээний орлоготой, хэдий хэр зарлагатай гэдэг нь тодорхой, орлогоо нотолж чадахгүй бол асуудал үүснэ. Тэгвэл өөрийн санаачилсан хуулийн төсөлдөө өөрийгөө шүүрдүүлэгүйн тулд орлогоо нотлох үлдээд байна.
Харин түүний бэр Ө.Өгөөмөр мөн л хадам аавынхаа санаалчилсан 5 ш ажиллагааны нэг болох ШҮГЭЛ АЖИЛЛАГААНЫ шүгэл үлээгч боллоо. Шүгэл ажиллагаа нь авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа хүнийг шүгэл үлээгч гэх бөгөөд түүнийг хамгаалах хуулийн төсөл юм. УИХ-ын даргын 2024 оны 106 дугаар захирамжаар байгуулагдсан Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар яригдсан.
Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж эс чадвал өөрийн санаачилсан 5 Ш ажиллагааны нэг болох ШҮҮР АЖИЛЛАГААНД өөрийгөө шүүрдэж, Шүгэл ажиллагааны хүрээнд бэрээ хамгаалах болох нь ээ. Хэдий Л.Оюун-Эрдэнийн хүү найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан ч аав нь бэрдээ хадаг тавих эсэх нь эргэлзээтэй үлдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна