Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч амралтын өдрүүдэд дарга нараа дагуулан Унгарт айлчилж, тус улсын нийслэл Будапешт хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд” гэх арга зохион байгуулж, далимд нь “туршлага судлаад” ирсэн нь сошиалыг шуугиулав. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Х.Нямбаатар туршлага судлана гэж 150 хүн дагуулж явсан. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ! Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалганы л мөнгө байж.” гэж албан ёсны цахим хаягтаа нийтэлсэн.
Хариуд нь, Хотын дарга Х.Нямбаатар “Туршлага судлах нэрээр дэмий явсангүй” гэх товч бөгөөд басхүү хэгжүүн тайлбар өгсөн. Харин НЗДТГ-ын газраас “150 хүн биш 80 хүн, биш ээ найман л хүн” гэж булзааруулаад буй. Ямартай ч Хотын захиргаа шилэн дансаа хөтлөхгүй байгаа учраас Х.Нямбаатар хэдэн хүн дагуулж явсан, хэдэн төгрөг үрээд ирсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна