Японы визний "анхааралтай шалгах шаардлагагүй орнууд”-ын жагсаалтад Монгол Улс багтжээ

Admin
2025/05/12

Сүүлийн үед Япон Улсад зорчигч монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол нэмэгдэж, улмаар Япон Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Япон руу зорчих Монголчуудын виз гаралтад сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж үзэж байсан.  Тэгвэл Монгол Улс Японы визний шалгалтад "Онцгой анхаарал шаардах" орнуудын жагсаалтаас гарч, Азийн визний гаралт өндөртэй 12 улсын нэгд багтсан байна. 

Үүнд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэй холбоотой гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааны түвшин бага, визний зөрчил цөөн байгаа нь чухал нөлөө үзүүлжээ.

Ингэснээр Солонгос, Сингапур, Тайланд, Тайвань, Хонконг, Макао, Хятад, Мальдив, Турк, Бруней зэрэг өндөр хөгжилтэй улсуудын хамтаар Азийн визний гаралт өндөртэй 12 улсын нэгд манай улс багтаж байгаа юм. Эдгээр орны жагсаалтад багтсанаар визний хяналт зөөлөн болж, Японд суралцах, виз авахад шаардлагатай материалуудын тоо багасч, визний хяналт харьцангуй зөөлөн болох давуу талтай юм. Мөн энэ нь Япон Улс болон манай улсын нийгэм, улс төрийн байдал, олон улсын харилцааг эерэгээр харуулж буй явдал гэж үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна