Л.Энх-Амгалан: "Хүүхдийн төлөө сан"-гийн гол эх үүсвэр автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас төвлөрдөг

Admin
2025/05/09

Иргэд "Автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас төвлөрсөн мөнгө хаашаа ордог вэ" гэх асуултыг ихээр тавьдаг. Тэгвэл дээрх асуултад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө. Тэрбээр хэлэхдээ "Хүүхдийн төлөө сан"-гийн гол эх үүсвэр нь автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлого байдаг. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд "Хүүхдийн төлөө сан"-д төвлөрсөн 25 тэрбум төгрөгийг ямар нэг зүйлд зарцуулаагүй.

Харин одоо "И-Монголиа"-гаар дамжуулан дээрх хөрөнгийг ямар бүтээн байгуулалтад зарцуулах талаар санал асуулга явуулна. Ер нь цаашдаа автомашины улсын дугаарын дуудлага худалдааны орлогоос гадна архи, тамхины татвараас орлого төвлөрүүлж, зарцуулалтыг нь ил тод байлгана" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна