Ж.Батзандан "Цайртминерал" ХХК-тай уулзаж МУ-ын Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцууллаа

Admin
2025/05/07

Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Батзандан "Цайртминерал" ХХК-тай уулзаж Монголын Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, "Цайртминерал" ХХК-ийн танилцуулгыг сонслоо.

Баялгийн сангийн тухай хууль батлагдаад яг нэг жилийн нүүр үзэж буй. Энэ хууль батлагдсанаар төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон Стратегийн орд эзэмшигч болон уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, ашигтай ажилласан ААН-үүдээс орлого төвлөрүүлж, гурван сангаараа дамжуулан иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдэж буй. 

Байгалийн баялагийн хуультай холбоотойгоор хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлыг Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан гардан ажиллаж байгаа. Тэгвэл. Ж.Батзандан "Цайртминерал" ХХК-тай уулзаж МУ-ын Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцууллаа

"Цайртминерал" ХХК хамгийн анхны тогтвортой байдлын гэрээг 1998 онд МУ-ын Засгийн газартай байгуулсан ба 2006 онд УИХ-аас Төмөртийн овооны цайрын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтад хамруулсан юм. Харин 2012 онд хөрөнгө оруулалтын зээлээ төлж дуусгаад компанийн хувь 50-50 болж өөрчлөгдсөн байна.

 "Цайртминерал" ХХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт, Баруун-Урт сумаас хойш 13 км-т орших Төмөртийн овооны цайрын ордыг түшиглэн уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг Монгол Хятадын хамтарсан компани юм.

Төмөртэй овооны цайрын орд нь 38,78 га Талбайн хэмжээтэй бөгөөд 1972 онд хайгуулын ажлыг Салхитын хайгуулын анги эхлүүлэн, 1976 онд анхны ТЭЗҮ хийсэн. Улсын төсвийн хөрөнгийн нөхөн төлбөрт: 1,005,000 $ төлсөн байна. Нөөцийн хэмжээ нь ил уурхайд 1,469.360 тн цайр, Гүний түвшинд хүдрийн биет доторх холимог хүдрээр 3,273,950 тн хүдэр байдаг аж. "Цайртминерал" ХХК Тогтвортой байдлын гэрээ 1998 онд байгуулсан бөгөөд гэрээ 2015 онд дууссан. Одоогоор 1,789,700 тн баяжмал экспортлоод байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна