УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Admin
2025/05/07

УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Иргэний гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Прокуророос тус хэрэгт харьяалал тогтоож, үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийдвэрлэх юм.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.

УИХ-ын сонгуульд МАН-аас баруун бүсэд нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нь оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авч ашигласан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул эгүүлэн татах ёстой гэдэг шаардлагыг жижиг намууд /2025.02.18/ тависан. Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хууль зөрчсөн үйлдэл нэгээхэн гаргаагүй, бүх холбогдох байгууллагууд нээлттэй шалгаарай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.112
Өчигдөр
0
0
хамгийн залуу, хамгийн өндөр боловсролтой хотын охин мөртөө хөдөөг бэрхшээгээгүй явж, аймгийг бодлогын хувьд нилээд сайн удирдсан ирээдүйтэй улс төрч. Хүмүүс ямар муухай байна аа. Одоо тэгээд тэр Нараа гэдэг шиг чинь сонин хүмүүс их хурлаар дүүрэх нь дээ.
Хариулах