Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголыг эхлүүлж, тайланг хаалттай хуралдаж, гаргана

Admin
2025/05/07

Монгол Улсын Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг нэр дэвшүүлээд буй билээ. Тэрбээр өмнө нь хуучнаар Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.

Тэгвэл өнөөдөр 09.00 цагт Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг эхлүүлэхээр товложээ. Дараа нь сонсголын тайланг хаалттай хуралдаж, гаргах юм байна.

Одоо ажиллаж буй Ерөнхий аудитор Д.Загджавыг өнгөрсөн 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилсон байдаг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна