Цахим мөрийтэй тоглоомыг хориглох агуулга бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ

Admin
2025/05/05

Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим мөрийтэй тоглоомыг хориглох агуулга бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн бариад буй. Эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх аж.

Энэхүү хуулийг өргөн барьснаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй хууль санаачлагчид толорхоой үр дүн гарна гэж буй. 

Үүнд:

-Энэ чиглэлийн платформууд хориглогдож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно

-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна

-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ

-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,

-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.10
2025/05/05
0
0
Энэ МУРУЙТАЙ тоглоомчид үнэхээр хэцүү юмаа үр хүүхдээ ЗОЛБИН гөлөгнөөс дор үзэж байна үүнийг зогсоохгийг дэмжиж байна. Учрал САДАД баярлаж байнсшүү
Хариулах