АН-ын гишүүд ирцээ бүртгүүлсэн ч хуралдаанд суухгүй, эсэргүүцэл илэрхийлсэн хэвээр байна

Admin
2025/05/02

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. АН-ын гишүүд Ерөнхий сайдыг уучлал гуйтал хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн хуралдаанд 73 гишүүн ирцээ бүртгүүлсэн буюу 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын гишүүд хуралдаанд ирцээ бүртгүүлсэн ч хуралдаанд суухгүйгээр эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ. Сануулахад, өчигдөр /2025.05.01/ АН-ын бүлэг УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас НЭГ хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдрийн 10.00 цагт дууслаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.185
2025/05/02
0
0
АН сүйрлийн ирмэгт тулсан бна
Хариулах