УИХ дахь АН-ын бүлэг гурван хоногийн завсарлага авах санал гаргасан боловч нэг хоногийн завсарлага өглөө

Admin
2025/05/01

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлсэн боловч хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд нэгдсэн хуралдаанаас гурван хоногийн завсарлага авах санал гаргалаа. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д зааснаар тухайн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан завсарлага авахыг зааснаас бусад тохиолдолд завсарлага авах боломжгүйг тайлбарлаж, УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. 

Тодруулбал өнөөдөр хэлэлцэж санал хураах байсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуусан бол үдээс хойш 14:00 цагт болох Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлтэй танилцах асуудлаар эргэн хуралдахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.10
2025/05/02
0
0
АН засаг барих, засагт орох бүрдээ эмх замбарааг алдагдуулдаг ёрын нам шүү .Энэ авгайгаас засгийн тэргүүн уучлалт гуйх хэрэг үү больж үз
Хариулах