Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг томилжээ. Түүний хувьд өнгөрөгч парламентад ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуулиар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч дахин сонгогдож чадаагүй юм.
А.Адъяасүрэн нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Боловсролын ухааны докторант.
2018 оноос Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн;
2018-2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх;
2020-2024 онд Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан эмэгтэй гишүүн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна