2024 ОНД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН НИЙТ 11 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 37.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ
Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоод 60 гаруй жилийг үдэж буй.
Энэ хугацаанд ОУ-аас монгол дахь НҮБ-ын хүүхдийн санд асар их хэмжээний хандив тусламж, төсөв мөнгө тусгагддаг байна.
Тухайлбал, өнгөрсөн жил буюу 2024 онд НҮБ-ын хүүхдийн сангаас нийт 11 сая ам.доллар зарцуулжээ. Энэ нь одоогийн ханшаар тооцвол нийт 37 тэрбум 620 сая төгрөг юм.
Тэгвэл бид НҮБ-ын монгол дахь хүүхдийн санд тусгагдсан энэ их хэмжээний мөнгө хаашаа ордог, юунд зарцуулагддаг талаар судаллаа.
Тухайн байгууллагын 2023-2024 оны ажлын үр дүнгийн тайлангаас дурьдвал:
Хүүхэд хамгаалалын тухайд:
Дээрх тайлангаас үзэхэд, хүүхдэд зориулсан яг ямар ажилд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байгаа юм.
Манай улсад хүүхэдтэй холбоотой асуудлууд маш их. Тухайлбал, хүүхдийн аюулгүй байдал, авто осол, цэцэрлэг сургууль, эмнэлэгийн хүрэлцээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аюулгүй байдал, тэдний суралцах эрх, эрх чөлөө гээд тоочвол дуусашгүй.
Тэгвэл хүүхдийн төлөө гэх нэртэй цор ганц энэ байгууллага яг өнөөдрийн энэ тулгамдаж байгаа асуудал руу гар дүрж, хөглөж явж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирж байна.
Магадгүй энэ их хэмжээний мөнгө бусдын албан тушаал, хувийн ашиг сонирхол, бүр цаашлаад мөнгө угаалтруу шилжсэн байх боломжтой гэх хардлага төрж буй.
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГААС ЗАРЦУУЛАГДСАН 37.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БОДИТОЙ ЯМАР АЖИЛ ХИЙЖ БОЛОХ ВЭ
Энэ мөнгөөр нийт 1000 гаруй сургуулийн автобус худалдаж авах боломжтой байжээ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд “Сургуулийн автобус” төсөл 2019 оноос хойш хэрэгжиж эхэлсэн байдаг. 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус үйлдчилдэг. Энэхүү автобус нь хүүхдүүдийн аюулгүй байдал, сургуулиас гэр хүрэх замд гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж буй чухал ажил. Гэтэл улсын хэмжээнд 72 автобус сурагчдыг тээвэрлэдэг нь дэндүү бага тоо. Чухамдаа алслагдсан гэр хорооллын сургуулиудад ч энэ автобус хомс байдаг.
Тэгвэл НҮБ-ын хүүхдийн сангийн 37 тэрбум төгрөгөөр нийт 1000 гаруй автобус худалдаж авах бүрэн боломжтой байжээ. Сургууль бүрт 10-с дээш автобус гаргаж өгсөнөөр эцэг эхчүүд хүүхдүүдээ зөөж түгжрэлд бухимдаж суухгүй байхаас гадна тэдний сургууль, гэртээ хүрэх зам аюулгүй дулаан байх орчин нөхцөл бүрдэх бүрэн боломжтой юм.
Идэр есийн хүйтнээр уулын бэлээс сургууль руугаа алхаж ирдэг хүүхдүүд цөөнгүй шүү дээ.
Гэтэл НҮБ-ийн хүүхдийн сангийн тайланд хүүхэдтэй холбоотой хэдэн судалгаа бичихээс хэтрээгүй аж. Угтаа энэ байгууллагын нэг жилийн төсвөөр монгол улсын нийт хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах бүрэн боломжтой юм. Адаглаад, эмнэлэг, сургуулийн нэмэгдэлд эл төсвөө зарцуулбал бодитой байх байлаа. Товчхондоо, нүдэнд харагдаж, гарт баригдахаар үр дүн нь илэрхий байх нь чухал.
НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨСӨВТ ЯМАР БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ТАВЬДАГ ВЭ?
Монгол улсад аливаа байгууллагын төсөвт шалгалт оруулж, үр ашигтай зарцуулж буйг хянадаг цор ганц байгууллага бол Үндэсний Аудитын газар.
Тэгвэл Үндэсний аудитын газраас бид НҮБ-ийн хүүхдийн санд хяналт тавьдаг талаар тодруулахад, “Энэ газарт манайхаас хяналт тавьдаггүй. Бид зөвхөн төрийн өмчит байгууллагуудад аудит оруулж хяналт шалгалт явуулдаг” гэх тайлбарын өгсөн юм.
Үүнээс үзэхэд НҮБ-ийн хүүхдийн сан гэдэг хэдэн дарга нарын мөнгөний авдар болсон байж болзошгүй юм. Хэн гэдэг дарга яаж тансаглаж явааг хэн ч хянадаггүй шалгадаггүй. Нэг үгээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг гэмээр.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (1)