Банкны ажилчид иргэдийн данснаас мөнгө авч мөрийтэй тоглоом тоглосон НОЦТОЙ БАРИМТУУД

Үүрийнтуяа
2024/10/30

Монголын хэдэн зуун мянган хүн сарын цалингаасаа, хүүхдийн мөнгө, өдрийн талхныхаа мөнгөнөөс хумалсан байж байр орон сууц хурим найр, сургалтын төлбөр, аялалдаа зориулж банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг. Гэтэл ЧОНОНД Мах ХАДГАЛУУЛНА ГЭДЭГ ШИГ. Та бидний хэдэн зуун  саяар нь хадгалуулж байгаа энэ итгэл үнэмшил дээр банкны ажилчид яаж тоглолт хийж хэрхэн эдийн засгийн томоохон гэмт хэрэг үйлдэж байгаа талаар ноцтой мэдээллийг уншигч танд дэлгэрэнгүй хүргэе.

Есдүгээр сарын 10-ны шөнө хувь хүний данснаас их хэмжээний мөнгө гарган авч хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулдаг 30 гаруй этгээдүүдтэй бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн баривчилсан. Хэргийг тодруулбал, Урьд өмнө ял эдэлж байсан Б,Ч,Г,М нар нь,  хууль бусаар мөрийтэй тоглоом тоглодог бүлэг этгээдүүдтэй зохион байгуулалтад орж тоон гарын үсэг ашиглан 80 орчим иргэдийн данснаас их хэмжээний мөнгийг бусдын данс руу шилжүүлэн авсан хэрэг үйлджээ.  

Хамгийн ноцтой нь энэ бүлэглэлд Голомт банкны ажилтан Т.Баттулга, Хэнтий аймгийн Хаан банкны ажилтан Ч.Доржханд, Г.Наранцэцэг нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдийн тоон гарын үсгийг хууль бусаар ашиглан ДАНСНААС НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ гаргаж эдийн засгийн томоохон гэмт хэрэг үйлдсэн байгаа юм.  Мөн дээрх этгээдүүд нь НЭГ ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДДАГ ГЭХ албан бус МЭДЭЭЛЭЛ  БИЙ. Иймээс эдгээр этгээдүүдийг ч мөн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Монгол банк төдийгүй Монголын банкны холбоо арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл дээрх байгууллагууд энэ үүргээ умартан хяналт тавихгүй байгаагаас үүдэж арилжааны банкууд иргэдийн хадгаламж руу дур мэдэн гар дүрж, МӨНГӨ ХУМСАЛДАГ ХЭРЭГ  НЭГЭЭР ТОГТОХГҮЙ.

Тухайлбал, 2019 онд Богд банкны ажилтан 24 настай Г нь тус банканд ажилд ороод удаагүй байх үедээ банкны зүгээс нэг байгууллага руу 6.000.000 төгрөг хүргүүлэхээр болж, бэлнээр өгч явуулсан мөнгийг аваачиж өгөх газар нь өгөлгүй мөрийтэй тоглоомын газар очиж тоглоод алдсан байдаг.

Мөн түүнчлэн  2022 онд Голомт банкны ажилтан хэрэглэгчийн данснаас мөнгө авч 1xbet тоглосон.

Харин өнгөрсөн жил буюу 2023 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд Хаан банкны теллерын ажилтан банкны болон бусдын нийлсэн 300.000.000 орчим төгрөгөөр онлайн покер буюу цахим мөрийтэй тоглоом тоглож алдсан.

Дээрх жишээнүүд, Энэ салбарт хулгай аль эртнээс  нүүрлэснийг, бүхэл бүтэн хулгайн сүлжээ бий болсныг ийнхүү илчилж байгаа юм. Жил дараалан эдгээр ноцтой хэргүүд гарсаар байхад арилжааны банкууд хяналт тавьж чадахгүй байгаа нь харилцагчийн МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ хэт СУЛ БАЙГААГИЙН нэг илрэл юм.

Өнгөрсөн жил Цагдаагийн байгууллагаас Монгол банк болон Үүрэн холбооны байгууллагуудтай хамтран цахим мөритэй тоглоомын эсрэг тэмцэх ажлын хэсэг байгууллахаа мэдэгдсэн. Атал Одоо Монгол банк арилжааны банкны асуудал бидэнд хамаагүй гэж өөрсдөөсөө түлхэж байгаа юм.

Манайх шиг жижиг эдийн засагтай, жижиг зах зээлтэй ийм улсад арилжааны банк нууц дансаар дамжуулан их хэмжээний хууль бус мөнгө эргэлдүүлж байгаа нь одоогийн эдийн засгийг доройтход хүртэл нөлөөлж байна. Хуулийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулах олон ажил хэрэгжүүлдэг ч эцэст нь арилжааны банк дээр ирээд гацдаг. Учир нь арилжааны банкуудад эргэлдэж байгаа мөрийтэй тоглоомын бохир мөнгө асар их хэмжээний ашиг өгч байгаа учраас тэд энэ асуудалд хойрго хандаж буй.

Тиймээс цаашид бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд арилжааны банкууд руу чиглэсэн хяналтыг сайжруулж хуулиндаа өөрчлөлт оруулах цаг болсон.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна