Эрүүл мэндийн яамнаас Томуу томуу төст өвчины идэвхжилийн үеийн нөхцөл байдал болон шинэ жилийн амралтын өдрүүдтэй холбоотой хүнсний аюулгүй байдлыг хангах халтиргаа гулгаанаанаас үүдэлтэй урьдчилсан сэргийлэх мэдээллийг өглөө.
ЭХЭМҮТ-ийн эмч Оюунчимэг: Хүүхдүүд гадуур ханиад ихтэй байгаа. Тиймээс ээж аавуудад зориулж хэд хэдэн зөвлөгөө өгч байна.
Нэгдүгээрт энэ үед хүүхэд их халуурч байгаа халуурахад гурван сараас доош хүүхдүүдийг сайн ажиглах шаардлагатай. 39 хэмээс дээш халуурвал эрсдэл өндөртэй тиймээс энэ ханиад бол өнөөдөр хүүхдийг үзэхэд маргааш нь уушиг нь шажиганах эрсдэлтэй байгаа.
Тиймээс халуурахад ханиад суулгалт аль нь ч байсан хүүхдэд эдгээр зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй.
-Халуураагүй байхад орчины сонирхол сул байх.
-Халуураагүй байхдаа хоолоо идэхгүй байх гэсэн хоёр шинж бол өвчтэй хүүхдийн шинж.
Халуурсан үед бүх хүүхэд хоолондоо дургүй бүх хүүхэд орчны сонирхолгүй байдаг учраас хүүхдийн эмч нар юу гэж зөвлөдөг вэ гэхээр хүүхдийнхээ хоолыг халуун нь буурахаар өгөөрэй халуун буурахаар шингэн зүйл өгөөрэй.
Дараа нь ээж аавууд халууралтын байдлыг ажиглана. Улаан халууралт, цагаан халууралт гэсэн хоёр зүйл бий. Гар нь халуун хөл мөлүүхэн эсвэл царайг нь харахад царай улайсан байвал энэ улаан халууралт. Ийм байвал энэ халууралт хүндрэхгүй. Харин гар нь хүйтэн хөл нь хүйтэн царай нь цонхийсон байвал цагаан халууралт. Энэ хүндрэх боломжтой.
Энэ хоёрыг ажиглаад улаан халууралт бол парацетрамол өгнө. Цагаан халууралт бол өрхийн эмч дээр заавал оч.
Одоо энэ ханиадны үед суулгаж байгаа. Халуураад бөөлжөөд. Эхлээд бөөлжилт эхлэж байгаа тэгээд суулгаад ингэж байгаа. Тэгэхээр хүүхэд цустай залхагтай халууралттай дүлэлттэй суулгаж байгаа бол энэ бол гэдэсний халдварт өвчин . Энийг маш яаралтай эмчид очно. Тэгэхгүй харьцангуй усан суулгалттай тэгээд халуураад ялангуяа бөөлжөөд бөөлжсөны маргааш нь суулгавал бараг л баярлана яагаад гэвэл энэ онош тодорхой. Ийм үед эцэг эхчүүд юун дээр анхаарах вэ гэхээр эм өгнө гэдэг чухал биш нэгдүгээрт уулга. Хэр их суулгаж байгаа тэр хэмжээгээр маш сайн уулга Хросол ус дөнгөж өнгө нь орсон байхуу уулгаж болно. Өтгөн зүйл уулгаж хэрэггүй усан суурьтай юм уулгаж усаар хангах дараа хамгийн чухал нь хооллох. Өөрөөр хэлбэл нэг аяга бантан иддэг байсан бол 24 цагтаа тэрийг өг тэрийгээ яг араас нь хөөгөд өгөөд бай тэгэхгүй бол хоол багадсан хүүхэд суулгалт өгөхөөр тураад байдаг. Суулгалт тураал хоёр эгч дүү хоёр шиг хамт явна тийм учраас байнгын жинг нь барьж байх ёстой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна