Ж.Ганхүлэг тэргүүтэй "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн захирлууд ажлын цагаар архидан согтуурч, олон нийтийн газар танхайрчээ

Уранцэцэг
2023/05/24

Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярмөнх, Төсөл судалгааны газрын захирал Б.Ганзориг, Салхит баяжуулах үйлдвэрийн захирал Ж.Ганхүлэг нар нь өчигдөр ажлын цагаар ажлын байран дээрээ архидан согтуурч улмаар Street wall гэх нэртэй ресторанд агсамнасан байна. Тэд өдрийн цагаар согтуу олон нийтийн газар үйлчлүүлэхдээ өндөр дуугаар маргалдаж, хоорондоо зодолдсон байна.

Дуулиан болж Засгийн газраас ШҮҮР ажиллагаа эхлүүлж байсан цаг саяхан. Харин шүүр ажиллагааны хүрээнд Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярмөнх, Салхит баяжуулах үйлдвэрийн захирал Ж.Ганхүлэг нар мэргэжлийн бус гэх үндэслэлээр шүүрдүүлсэн ч өөрсдөдөө хуурамчаар албан тушаал бий болгож ажилдаа хууль бусаар үлджээ.

Тэд өдгөө Төрийн өмчит уул уурхайн компанийг удирдахдаа мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулаад зогсохгүй туслан гүйцэтгэгч 5-6 компаниудыг дарамтлан сар бүр авлигал авдаг гэх.

“Салхитын Мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар Улсын төсөвт хөрөнгө оруулалт оруулж байгалийн баялагийг төрийн мэдэлд байлгахаар шийдвэрлэж хэдэн жилийн өмнө "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийг Төрийн өмчит болгосон байдаг. Тухайн үед "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Мөнхбаярыг томилж байв. Харин Т.Мөнхбаяр нь “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдон шүүхээс ял авсан.

Харин эл асуудлын дараа томилогдон ажиллаж байгаа одоогийн удирдлагууд ажлын цагаар ажлаа хийдэггүй гэх шүүмжлэлд байнга өртдөг бөгөөд архидан согтуурч ажлын байран дээрээ ажлаа хийж байгаа уурхайчдыг зодож танхайрдаг байна.

Бид маргаашийн нийтлэлээр дээрх захирлуудын бичлэг болон бусад хууль бус үйлдлүүдийг дэлгэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна