Монгол хэл бичгийн шалгалтыг наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулахаар боллоо

2023/05/16

    Улсын хэмжээнд Монгол хэл бичгийн шалгалтад 4,000 гаруй сурагч тэнцээгүйг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс мэдээлэв.  Шалгалтын босго оноог даваагүй сурагчдад 2023 оны наймдугаар сарын 19-нд дахин шалгалтад хамрагдах боломж олгож байгааг БҮТ-ийн захирал Л.Ганбат хэллээ.

    Тэрбээр "Бүх хүүхдэд тэгш боломж олгох ёстой. Монгол хэл бичгийн шалгалтад 400-гаас бага оноо авсан хүүхдүүд их, дээд сургуульд элсэхээ болино гэсэн ойлголт биш.  Энэ удаад БҮТ-өөс гаргаж байгаа шийдвэрийг танилцуулъя. Хэл бичгийн шалгалтыг энэ оны наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулахаар боллоо. Унасан хүүхдүүдийг заавал тэнцүүлэх гэж байгаа юм биш. Үлдсэн гурван сарынхаа хугацаанд шалгалтын агуулгын хүрээнд сайтар бэлтгэл хийгээд, өөрийгөө дайчилж дүн оноогоо ахиулах боломжтой. Хэрэв наймдугаар сарын шалгалтад босго оноогоо давбал ирэх намрын хичээлийн жилд их, дээд сургуульд элсэх боломжийг олгоё" гэлээ.  Ингэснээр Монгол хэл бичгийн дараагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 1-11-ний хооронд зохион байгуулахаар болжээ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна