Хэнтий аймгийн Дадал суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2023/05/16

      Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Адарга-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т Ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 14-ний өдрийн 18:34 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Дадал, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 05.15-ны өдрийн 08:59 цагт ойн түймрийг цурманд оруулан 17:30 цагт бүрэн унтраасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна