БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023/04/22

Өнөөдөр /2023.04.21/-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараах зургаан асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө;
2. Дарь-Эх олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
3. Монель олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
4. Тахилт олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
5. “Барилгын холбоо дохиололын зураг төслийн төлөвлөлтийн дүрэм” БД;
6. Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих "Сэлбэ сэргэлт" төслийн техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар.
Хэлэлцсэн асуудлуудаас “Дарь-Эх”, “Монель”, “Тахилт” олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна