Тагнуулын ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө “Тусгаар тогтнол” хөдөлгөөний зохион байгуулагчдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/ гэмт хэрэгт холбогдуулан дайчлан баривчилжээ.
“Тусгаар тогтнол” хөдөлгөөн нь 2022 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн. Улмаар өнгөрсөн 7 дугаар сарын дунд үеэс эхлэн цэргийн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаа нь эрс идэвхжсэн. Тус жагсаалыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нар санхүүжүүлсэн гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна