Канадын үндэсний агаарын тээврийн Air Canada компанийн нисгэгч Жеффри Уолл хуурамч бичиг баримт ашиглан 17 жил онгоцны ахмадаар ажиллажээ. Энэ хугацаанд 900 гаруй нислэг үйлдэж, гурван төрлийн боинг онгоц жолоодсон байна.
Жеффри Уоллын онгоц жолоодох ур чадвар маш сайн. Сургалтад хамрагдаж, 6 сард 1 удаа авдаг шалгалтад хамгийн өндөр оноог авдаг байжээ. Гагцхүү онгоцны ахмад болоход шаардлагатай (ATPL) лиценз байгаагүй нь түүнийг залилангийн хэргийн буруутан болгоод байгаа юм.
Энэ хэрэг Канадад дуулиан тарьж, хэрвээ осол болсон бол яах вэ гэдэг маргаан дагуулсаар байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна