Хятад улс Япон руу гаргах газрын ховор элементийн экспортоо 80 хувиар буурууллаа

А.Булганчимэг
2026/06/10

Япон Улс, БНХАУ-ын харилцаа муудсантай холбоотойгоор 3, 4 дүгээр сард Япон Улс руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар буурчээ.

Япон Улсын компаниуд автомашин болон өндөр технологийн бүтээгдэхүүний гол эд анги үйлдвэрлэхэд зайлшгүй аардлагатай түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхийн тулд Австрали Улс, Энэтхэг Улс зэрэг улс руу нийлүүлэлтийн эх үүсвэрээ яаралтай шилжүүлж байна.

БНХАУ 2026 оны 1 дүгээр сараас иргэний болон цэргийн хос зориулалттай бүтээгдэхүүний зохицуулалтад үндэслэн Япон Улс руу хийх экспортын хязгаарлалтаа чангатгасан байна. Ерөнхий сайд С.Такаичи 2025 оны 11 дүгээр сард Парламентад Тайванийн онцгой нөхцөл байдлын асуудлаар хариулт өгсөнтэй холбогдуулан, БНХАУ дэлхийн нийт үйлдвэрлэлийн 70 хувийг дангаараа бүрдүүлдэг газрын ховор элементийг хөшүүрэг болгон эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж байгаа аж.

БНХАУ-ын Худалдааны яам 2025 оны 4 дүгээр сард диспрози, терби зэрэг 7 төрлийн газрын ховор элементийн экспортын зохицуулалтыг нэвтрүүлж, хамрах хүрээг нь нарийвчилсан 10 оронтой гаалийн тарифын дугаар буюу “HS” кодыг нийтэлсэн. Үүнд үндэслэн Нихон Кэйзай Шимбүн сонин зарим барааг түүвэрлэж, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын худалдааны статистикт хайх боломжтой 8 оронтой өгөгдөлд тулгуурлан дүн шинжилгээ хийжээ.

Эх сурвалж: Nikkei

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна