Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо

Admin
2025/12/05

Ахмадуудын шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах асуудлаар Монголбанкны удирдлагууд болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа.

УИХ-ын дарга хэлэхдээ "Тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлт хийсний дараа эм тариа, талх, сүүгээ авч чадахгүй байна. Эх орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө амьдралаа зориулсан азай буурлууд маань гавьяаны амралтаа аваад амьжиргаанд хүрэхгүй байгаа нь үнэн.

Улсын хэижээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй. Зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6%-г зээлийн төлбөрт суутгуулж, үлдсэн 17%-ийн орлогоороо эм тариа, ойр зуурын хэрэгцээгээ хангахад хүрэхгүй байна. Зарим ахмадуудын тэтгэвэр тэр чигтээ зээл төлөхөд зориулагдаж байна.

Энэ хүрээнд нийт тэтгэврийн зээлийн 95%-ийг олгодог Төрийн банк, Хаан банк болон мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Монголбанкны удирдлагуудтай уулзлаа.

Монголбанк 12-р сарын 11-нд Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, одоо 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

Энэ бол ахмадуудад энэ цаг үед хэрэгтэй бодит дэмжлэг байх болно. Цаашид бид асуудлыг нэг удаагийн шинж чанартай гал унтраах биш уг сууриар шийдэх, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжих шаардлагатай" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.248.198
6 цагийн өмнө
0
0
УЛАМ УРТ ХУГАЦААТАЙ ӨРИЙН СҮЛЖЭЭНД БАЙЛГАХ ШИЙДВЭР ТЭГЭЭД ЗӨВ ШИЙДВЭР ЮМ УУ. ЗЭЭЛГҮЙ АМЬДАРМААР БАЙНА, ТЭТГЭВЭР НЭМ ГЭЖ ШААРДАЖ БАЙХАД. УЧРАЛ ӨӨРӨӨ ӨТЛӨХГҮЙ ЮУ?
Хариулах
202.126.90.128
8 цагийн өмнө
0
0
36 сараар тэтгэврийн зээл олгох шийдвэр гаргасан Учрал,Занданшатар нар маш их баярлаж байна мөн зээлийн хүүг багасгах тэтгэвэр нэмэх хэрэгтэй доод хэмжээ нь 1500000 болох нь зөв шүү
Хариулах