Боловсролын сайд П.Наранбаяр Азийн Хөгжлийн Банкнаас Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо хоёр жил тутам зохион байгуулагддаг "Боловсрол ба Ур чадвар" чуулга уулзалтад оролцож байна.

Admin
2025/12/02

Боловсролын сайд П.Наранбаяр Азийн Хөгжлийн Банкнаас Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо хоёр жил тутам зохион байгуулагддаг "Боловсрол ба Ур чадвар" чуулга уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотой боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр Азийн хөгжлийн банкны төв байранд Боловсролын төлөөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх олон улсын түншлэлийн (IFFEd) Гүйцэтгэх захирал Картик Кришнан, үйл ажиллагаа хариуцсан захирал Нина Стокниол нартай уулзлаа.

Энэхүү байгууллага нь дунд-доод орлоготой орнуудад боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой олон улсын санхүүгийн дэмжлэг үзүүлэх санаачилга юм. Тус санаачилга нь хандивлагч орнуудын баталгаа болон буцалтгүй тусламжийг хослуулан ашигласнаар Азийн Хөгжлийн Банк (АХБ) зэрэг олон улсын хөгжлийн банкнуудад боловсролын хөрөнгө оруулалтад зориулсан хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлдэг юм.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай тогтоол баталсан тухай танилцуулан тус байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр алслагдсан бүс нутгийн хүүхэд багачуудад хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, багшийн хөгжил, цахим шилжилтээр дамжуулан сурахад суралцахуйг дэмжих төслүүдийг Монгол улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Уг төслийн дээд хэмжээ 15 сая ам.доллар байх боломжтой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна