ЦУОШГ: Гол мөрөн, нуурын дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Admin
2025/12/02

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг үеийн асуудлаар анхааруулга гаргалаа.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын гуравдугаар дугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрөн, нууранд мөсөн зах, битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний зузаан 5-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Гэсэн ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна