Улаанбаатар хотод 0.07 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэхийг Нийслэлээс зогсоожээ

Admin
2025/11/24

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7-р зүйлд нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га, аймгийн төвийн байршилд 0.35га, сумын төвийн байршилд 0.5 га хүртэл хэмжээтэй газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заасан байдаг. Тэгвэл уг хуулийн дагуу шинээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авахыг Нийслэлээс зогсоожээ. Учир нь хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй холбоотой дэд бүтцэт холбогдсон газрын нөөц байхгүй тул нийслэлд шинээр газар өмчлүүлэхгүй байгаа юм байна. Орон нутагт энэ хүсэлтийг цаасаар хэвийн хүлээн авч байна.  Харин шинээр газар эзэмших болон иргэн өөрийн эзэмшлийн, ашигладаг газрыг өмчлөх болгох хүсэлтээ цахимаар илгээх боломжтой юм.

Иргэн бүр 0.07 га хүртэлх газрыг хэдэн ч удаа шинээр эзэмших боломжтой юм. Энэ хүсэлтээ Egazar.gov.mn сайтаар та илгээх боломжтой. Иргэн та өөрийн Дан системээр тус сайтад нэвтрэн шинээр газар эзэмших хүсэлт гаргах цэсийг сонгон байршлаа сонгон өргөгдлөө илгээх боломжтой юм. Мөн эхний газар олгох хүсэлт тань шийдвэрлэгдэж байж дараагийн хүсэлтээ өгөх боломж бүрдэнэ. Дахин сануулахад газар эзэмших, өмчлөх гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд иргэнд үнэ төлбөргүй шинээр газар өмчлүүлэхийг Нийслэлээс зогсоосон юм.

Засгийн газраас гаргасан иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж, өмчлүүлэх 2025 оны тогтоолын хэрэгжилтийн 80 гаруй хувь нь биелээгүй байна 

ГЗБГЗЗЕГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Тэргүүнцэцэг:  Засгийн газар 2025 онд улсын хэмжээнд нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэхээр баталсан. Гэвч энэ оны 10 дугаар сарын байдлаар тус тогтоолын хэрэгжилт 11 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин энэ онд Засгийн газрын 3 удаагийн тогтоолоор 28 мянга гаруй байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахаар баталсан байна. Тус тогтоолын хэрэгжилт энэ оны 10 дугаар сарын байдлаар 14.5 хувь  байна. Иймд орон нутгийн удирдлагууд газар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж албаныхан хэлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.100
2025/12/03
0
0
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM +91424323800802. О? ?оо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и? ?эйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Y? ?э: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
59.153.115.124
2025/11/27
0
0
Ерөөсөө 0.07-гийн газраа аваагүй байж байгаад, нас барсан иргэд байдаг юм шүү.
Хариулах
103.212.118.109
2025/11/26
0
0
Улаанбаатар хотын иргэд хаанаас 0,7 газраа сонгож авах вэ
Хариулах
202.126.91.133
2025/11/25
1
0
О.7 газраа аваагүй маш олон хүн байна шүү дахин газар олголт хийгээчээ
Хариулах
202.126.89.123
2025/11/24
1
0
Газаргүй өчнөөн хүмүүс байхад тэдний эрхийг ингэж зөрчиж болохгүй
Хариулах