Католик шашны сургуулийн сүм рүү галт зэвсэгтэй этгээд халдаж 17 хүн шархдаж, 2 хүүхэд амиа алдлаа

Admin
2025/08/28

Өчигдөр өглөө АНУ-ын Миннеаполис хотын католик шашны сургуулийн сүм рүү галт зэвсэгтэй этгээд халдаж 8,10 настай хүүхдүүд амиа алдаж, 17 хүн шархаджээ. Шархадсан 14 хүн 6-15 насны сурагчид байсан бол үлдсэн гурав нь 80 гаруй настай католик сүмийн гишүүд байсан байна. Шархадсан 17 хүмүүс эмнэлгийн байгууллагат эмчлүүлж байгаа ба бүгд амьд үлдэх боломжтой байгаа гэж abc агентлаг мэдээллээ. Халдлага үйлдсэн этгээд лхагва гаригийн өглөө 08:30 цагаас өмнө сүмийн цонхоор винтов буугаар мөргөлчид болон сандал дээр сууж байсан хүүхдүүд рүү шүршин буудсан байна. 23 настай Робин вестман гэдэг эмэгтэйг энэ хэргийг хийсэн гэмт этгээд гэж сэжиглэж байгаа бөгөөд сүм рүү халдсаны дараа  бууны шархнаас болоод хэргийн газарт нас барсан байж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо мэдээлж байна. Мөн гэмт этгээд винтов, ангийн буу болон гар буугаар зэвсгэлсэн байсан бөгөөд халдлага үйлдэхдээ хольж буудсан ба энэ гурван зэвсгийг хууль ёсны дагуу, саяхан худалдан авсан байжээ. Тус халдлагыг үйлдсэн этгээд католик шашныг үгүйсгэгч, үзэн ядагч байсан байх магадлалтай юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна