БНСУ-ын экс тэргүүн хадагтай Ким Кеон Хигийн цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгажээ

А.Булганчимэг
2025/08/20

 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёолын гэргий Ким Кеон Хигийн цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгажээ. Тодруулбал, Экс Тэргүүн хадагтай 2022 оны УИХ-ын нөхөн сонгууль, 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэхэд хөндлөнгөөс оролцсон, бөөгөөр дамжуулж сүмээс авлигал авсан гэх үндэслэлээр энэ сарын 12-ны өдөр цагдан хоригдсон юм. Түүний цагдан хоригдох хугацаа пүрэв гарагт дуусах ёстой байсан боловч ийнхүү дахин 10 хоног нэмэгдэж наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдлаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу сэжигтнийг цагдан хорих хугацаанд яллах ёстой бөгөөд хоногийг дахин сунгаж болохгүй юм байна. Экс тэргүүн хадагтай Ким Кеон Хиг авилгийн хэргээр өмнө хоёр удаа байцааж байсан юм. Харин гурав дахь шатны байцаалтыг энэ пүрэв гарагт хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Yonhapnews

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна