Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Ерөнхийлөгч Д.Трамп нар АНУ-ын Цагаан ордонд уулзлаа Өнгөрсөн баасан гарагт буюу наймдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нар Аляскад уулзсан. Тухайн уулзалтаар Украины дайны галыг зогсоох талаар бүрэн шийдэлд хүрч чадаагүй. Тэгвэл өнөөдөр Европын найман улсын удирдагчид болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Вашингтон дахь цагаан ордонд айлчиллаа. Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нар хоёр талт уулзалт хийсэн юм. Тус уулзалтаар Украины дайныг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулах алхам одоогоор хийгдээгүй байна. Харин ерөнхийлөгч Д.Трамп дайныг зогсоох гэрээ хэлэлцээрт Украины аюулгүй байдлыг АНУ хангана гэж хэллээ. Хэвлэлийн бага хурал дээр Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ, Украин хоорондоо 90 тэрбум долларын зэвсгийн наймаа хийх болно гэж мэдэгдэв.
Энэхүү уулзалтын дараа Д.Трамп В.Путинтэй 40 минут орчим утсаар ярьжээ. Цаашид Д.Трамп, В.Путин, В. Зеленский гэх удирдагчид гурван талын уулзалт зохион байгуулж магадгүй болохыг BBC агентлаг мэдээллээ. Мөн Ерөнхийлөгч В.Зеленский энэ удаагийн уулзалтаар чөлөөт хувцас биш костюм сонгож өмссөн болохыг сэтгүүлчид онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна