Халк Хоган нэрээрээ алдаршсан Терри Жен Боллеа71 насандаа Пүрэв гаригт (2025.07.25) таалал төгссөн байна. Тэрээр намирсан шаргал үс, өтгөн сахалтай, хүчирхэг дүрээрээ мэргэжлийн бөх сонирхогчдын зүрх сэтгэлд үүрд мөнх оршино гэж Хоганы менежер Крис Воло эмгэнэл илэрхийлжээ. Хоган 1977 онд мэргэжлийн бөхийн замналаа эхлүүлсэн бөгөөд 1983 онд "World Wrestling Federation" (WWF)-тэй гэрээ байгуулснаар дэлхий нийтэд танигджээ. Түүний мэргэжлийн бөхийн нэр хүнд нь өсөхийн хэрээр дэлгэцийн уран бүтээлд уригдах болсон. Мөн 2005-2007 онд "VH1" сувгаар цацагдсан "Hogan Knows Best" реалити шоу нь Хоганд их хэмжээний ашиг орлого оруулсан байдаг. Менежер Вологийн мэдэгдсэнээр, ХоганФлорида дахь гэртээ гэнэт зүрхний шигдээс болж нас барсан бөгөөд эцсийн мөч хүртлээ гэр бүл, ойр дотнын хүмүүсээрээ хүрээлүүлсэн.
Хоганы нас барсан тухайд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмгэнэл илэрхийлжээ. Тухайлбал, Хоган саяхныг хүртэл АНУ-ын ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа илэрхийлж байснаас гадна олон удаа уулзаж байсан юм. Трамп "Truth Social" дээр нийтлэхдээ, нэг сайн найзаа алдлаа гэсэн байна. Мөн "Халк Хоган бол MAGA (Make America Great Again) нэгэн байсан. Хүчирхэг, ухаалаг, ялангуяа сайхан сэтгэлтэй нэгэн байсан. Тэрээр Бүгд найрамдах намын их хурал дээр үнэхээр л нөлөө бүхий илтгэл тавьсан явдал нь бүтэн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа" гэжээ.
Хоган энэ оны тавдугаар сард хүзүү, зургадгаар сард зүрхний мэс засалд орсон байжээ. Түүний гэр бүлийнхэн "Instagram" дээр "Тэрээр 40 гаруй жилийн турш дэлхий даяарх шүтэн бишрэгчдэдээ гайхалтай дурсамжуудыг үлдээсэн. Түүнийг хэзээ ч мартахгүй, сэтгэл зүрхэндээ санаж явах болно" гэж мэдэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид Пүрэв гаригийн үдээс өмнө эмнэлгийн дуудлагын дагуу яаралтай тусламж үзүүлэхээр Хоганы нэрт очсон байна. Улмаар Хоганыг эрүүл мэндийн ноцтой асуудалтай байгааг илрүүлж, эмнэлэгт хүргэсэн байна. Хэдийгээр яаралтай тусламжийн ажилтнууд Хоганыг авах гэж хичээсэн боловч 11:17 цагт нас баржээ. Өдгөө цагдаагийн байгууллагаас Хоганыг нас барсантай холбогдуулан мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгдсэн байна. Гэхдээ түүний нас баралттай холбоотой сэжигтэй үйл ажиллагаа, баримт байхгүй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна