Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам "Нийслэлийн том байгууллагуудаас 242 хүн, нийтдээ 600 гаруй албан хаагчийг цомхотгоно.
Миний хувьд сангийн яам, ЗГХЭГ, Ерөнхий сайдад сумдад байгаа соёлын төвийн ажилтныг цомхотгох биш Улаанбаатарт байгаа яамдын ажилчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн. Манай яам 11 газартай байсан одоо 7 болсон. Дарга нарын тоог цөөлж, бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Төрийн албаны шалгуураар тэмцэх хүмүүс нь ажлаа хийгээд л явна.
Төсвийн хувьд зургаадугаар сарын 1-ээс өмнө 21 аймаг, 9 дүүрэгт 19 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авах байсан боловч тендер нь цуцлагдаад худалдан авалт хийж чадаагүй учраас төсөв нь хураагдаж байгаа. Манай яам эхний байдлаар 18 хувиар төсвөө танаж байна.
Сэтгэгдэл (1)