УИХ дахь МАН бүлгийн даргаа шинээр томилно

Admin
2025/06/23

Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хуралддаг. Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/-ны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийн танилцуулга, Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй "Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн өргөн мэдүүлэхийн өмнөх танилцуулга, “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2025.05.09-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулга, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн танилцуулга болон МАН-ын бүлгийн даргын томилгоог хэлэлцэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар шинээр байгуулсан Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хаших болсон тул ийнхүү бүлгийн даргыг шинээр томилох хэрэгцээ гарсан.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэр яригдаж байгаа талаар мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгуулагаар цацагдаад буй. Ямартай ч УИХ-д  68 гишүүнтэй МАН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ гэдэг нь олны анхааралд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна