УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсоно
2. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Түвшингийн танилцуулга,
3. “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, бүтээмжийг сайжруулах” хуулийн төслийн санал, зөвлөмжийн талаар Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны танилцуулга,
4. УИХ-ын үйл ажиллагааны эрх зүйн орчны шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалангийн танилцуулгыг тус тус сонсохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна