АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байгаа тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, цохилтыг зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд өгөх магадлалтай байгаа боловч төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй байна. АНУ-ын “зарим агентлагийн дээд удирдлагууд” мөн цохилт өгөхөд бэлтгэж байгаа аж.
Иран-Израилын мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс оролцох эсэх асуудлаарх Ерөнхийлөгч Трампын байр суурь сүүлийн өдрүүдэд Бүгд найрамдах намын улстөрчдийн шахалтаар эрс өөрчлөгдсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Эх сурвалжуудын ярьснаар, Сенатын гишүүн Линдси Грэм Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцэхийг Трампаас шахаж шаардсан байна.
Д.Трамп Иран руу довтлох төлөвлөгөөг баталснаа мягмар гаргийн орой мэдэгдсэн боловч Ираны тал цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана хэмээн найдаж байгаа тул уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх тушаалыг одоогоор өгөөгүй байна гэж “The Wall Street Journal” сонинд өмнө нь мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна