Шинээр байгуулагдсан Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэрхэн хийх асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Шинэ сайд нар салбарынхаа төсөвтэй танилцах шаардлага үүссэн. Одоогоор төсөвтэйгөө танилцаж амжаагүй учраас хоёр хоногийн хугацаанд төсөвтэйгөө танилцаж, улмаар баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдана гэдгийг Ерөнхий сайд хэлсэн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна