Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтрах санал хүргүүлээд байгаа билээ.
Тэгвэл ИЗНН-ын Улс төрийн Зөвлөл өнөөдөр /2025.06.17/ 11.00 цагт хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргах юм байна. ИЗНН-ын Улс төрийн Зөвлөлд 45 гишүүн харьяалагддаг юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-ын дарга Б. Батбаатарт Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг бичгээр гарган албан ёсоор хүргүүлсэн бөгөөд уг бичигт, “Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 3, 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хсэгийн 1, 2 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна