РОСКОСМОС:  ОХУ саран дээр анхны атомын цахилгаан станцыг барина

Admin
2025/06/14

ОХУ-ын сансрын агентлаг "Роскосмос" сарыг судлах амбицтай зорилгынхоо хүрээнд саран дээр атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа Пүрэв гаригт зарлалаа.

Агентлагийн тэргүүн Дмитрий Баканов цахим хуудсандаа "Бид бахархах шинэ зүйлтэй болж, эдийн засгийн өсөлт, амьдралын чанарыг сайжруулах үндэс суурийг тавьж байна. Интернетийн хурд, хамрах хүрээг сайжруулахын тулд хиймэл дагуулын сүлжээгээ өргөжүүлэх, дэлхийн навигацийн системийг шинэчлэх, Олон улсын сансрын станцыг залгамжлах Оросын тойрог замын шинэ станц барих ажлыг урагшлуулахаар төлөвлөж байна. Мөн ОХУ саран дээр анхны атомын цахилгаан станцыг ажиллуулахаар бэлтгэж байна. Энэ бол ирээдүйн сарны баазуудын тулгын чулуу. Цаашилбал, Сугар гаригийг судлах болно. Тэнд сансрын хөлгөө амжилттай газардуулсан цорын ганц улс нь бид байх болно" гэжээ.

"Роскосмос"-ын тэргүүн Юрий Борисовыг энэ оны хоёрдугаар сард Путин огцруулсан. Үүний дараа Дмитрий Баканов удирдлагыг гартаа авчээ.

Дашрамд дурдахад, ОХУ хамгийн сүүлд 1976 онд саран дээр сансрын хөлгөө газардуулжээ. Тэр цагаас хойш ОХУ Сугар гаригийг судлах, Мир сансрын станц барих ажилд анхаарлаа хандуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна