Боинг 787-8 Дриймлайнер онгоцонд нэг гэр бүлийн 5 хүн явж байжээ

Admin
2025/06/13

Лондон хотод амьдарч байсан Доктор Пратик Жоши сүүлийн 6 жилийн турш  эхнэр , 3 хүүхдээ авчирахын тулд өдөр бүр шаргуу ажилласаар иржээ.

Амьдрах бичиг баримтаас эхлээд маш их төлөвлөлт, тэвчээр  уртаас урт 6 жилийн араас гэрэлт мэдээ ирж тэд гэр бүлээрээ Англи улсад амьдрахад бэлэн болсон байж. Түүний эхнэр Доктор Коми Энэтхэг дэх ажлаа хүлээлгэн өгч, хүүхдүүдийн сургуулийг бас зохицуулжээ.

Нэгэн өглөө тэд  гэр бүлээрээ Энэтхэгээс онгоцондоо суугаад селфи зургаа даруулж хамаатан найзууд руугаа явуулжээ.

 Гэвч Боинг 787-8 Дриймлайнер онгоц нислэгийн зурвасаас хөөрөөд ердөө 30 секундын дараа нисэх буудлын гадна байрладаг анагаахын сургуулийн дотуур байран дээр унажээ. Оюутны дотуур байранд 50 оюутан байсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна