Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчиллаа

Admin
2025/06/12

Өнгөрсөн ням гаргаас эхлэн Лос Анжелес хотод цагаачдыг хүчээр баривчлах ажиллагаа явагдсаны дараа иргэд Трампын бодлогыг эсэргүүцэж жагсаал өрнүүлсэн. Жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэнтэй холбоотойгоор Трамп Үндэсний гвардийн цэргүүдийг илгээгээд байсан. Үүний дараа тэнгисийн 700 явган цэргийг мөн эмх замбараагүй байдлыг даруулахаар илгээсэн юм. Лос Анжелес руу илгээсэн Үндэсний гвард болон Тэнгисийн цэргийн хүчин иргэдийг баривчлах эрхгүй, зөвхөн саатуулах эрхтэй аж.

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. Тус хотод нөхцөл байдал харьцангуй намжсан ч бусад хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжих төлөвтэй байна.Баривчлагдсан хүмүүсийн дотор 330 хууль бус цагаач, цагдаагийн ажилтанд халдсан болон хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр 157 хүн баривчилжээ. 

Лос Анжелес хотын захирагч Карен Басс хэвлэлийн хурал хийж, иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн нь ерөнхийлөгч Дональд Трампын явуулсан цагаачдыг баривчлах ажиллагаанаас үүдэлтэй гэж мэдэгдсэн.Энэ ажиллагаа нь иргэдэд айдас, түгшүүр бий болгосон гэжээ. Түүний хувьд өмнө нь ч баривчлах ажиллагааг зогсоохыг холбооны засгийн газарт уриалж байв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна