Лос Анжелес-д цагаачдыг баривчилсны дараах жагсаал үймээн боллоо

Admin
2025/06/09

ТРАМП ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН ҮЙМЭЭНИЙГ ДАРАХААР 2000 ЦЭРЭГ ИЛГЭЭЛЭЭ

Лос Анжелес хотын өмнөд хэсэгт өнгөрсөн 7 хоногт хууль бус 44 цагаачдыг баривчилсны дараа эсэргүүцлийн жагсаал болж 6-р сарын 7 буюу өчигдрөөс эхлэн үймээн болж хувирчээ. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Лос Анжелес хот руу 2000 цэрэг илгээх шийдвэр гаргалаа. Тус хотын цагдаагийн байгууллага жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, гэрлэн гранат, цацдаг хий ашигласан бөгөөд жагсагчид хариуд нь цагдаагийн машин руу чулуу, бетон блокоор эсэргүүцэл үзүүлсээр байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левитт: “Лос Анжелест үүсээд буй эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд Үндэсний аюулгүй байдлын цэргүүдийг илгээсэн. Ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачдыг буцаах хуулийг хэрэгжүүлэх асуудалд хатуу байр суурьтай хэвээр байгаа гэж мэдэгджээ. Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетх Лос Анжелест цэргийн хүчний нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор Тэнгисийн явган цэргүүд (US Marines)-ийг илгээхийг ч хэлэлцэж байгааг мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна