УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа

Admin
2025/06/05

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.05/-ийн нэгдсэн хуралдаанаар агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонссонтой холбогдуулан боловсруулсан “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсныг танилцуулав. Хэлэлцүүлгийн шатанд буй 25 хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үйл явцыг хурдлуулах, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцөлөөр хангахад анхаарах талаар байнгын хороодын дарга нарт чиглэл өглөө.

Дараа нь УИХ-аар баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна