АНУ 12 ОРНЫ ИРГЭДИЙГ УЛСЫНХАА ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ БҮРЭН ХОРИГЛОЛОО
Үүнд: Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен багтаж байна.
Мөн 7 улсын иргэдийг хэсэгчилсэн хязгаарлалт тавьж байна. Үүнд: Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леоне, Того, Туркменистан, Венесуэл оржээ.
Энэ шийдвэрийг АНУ-ын аюулгүй байдлын үүднээс хийсэн гэж тайлбарлалаа. Харин ажиглагчид Трампын 2017 онд гаргаж байсан “Мусульман хориг” зарлигийн өргөтгөсөн хэлбэр гэж үзжээ. Шинэ хоригийг Хүний эрхийн байгууллагууд болон улс төрийн зарим хүчнүүд хатуу шүүмжилж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна